[o] GoodGame.mn - [ ♥ ] Хайрын тухай өгүүллэг - [o] Форум
[ Шинэ захиа · Гишүүд · Форумын дүрэм · Хайлт · RSS ]
Page 1 of 3123»
Forum moderator: Jack-p 
[o] Форум » Хайр дурлал » Хайрын тухай » [ ♥ ] Хайрын тухай өгүүллэг
[ ♥ ] Хайрын тухай өгүүллэг
Jack-pDate: Лхагва, 2012-01-25, 23:43:35 | Message # 1
Ерөнхий захирал
Ангилал: Ахлах Администратор
Пост: 4009
Нэр хүнд: 1775
Статус: Сүлжээнд байхгүй
Гэнэт хайрын тухай гоё2 өгүүллэг уншмаар санагдлаа. Тэгээд хамгийн түрүүнд ХАЙР хэсгээс хайсан чинь ийм сэдэв байхгүй байна. Тэгэхээр нь ийм сэдэв эхлүүлэхээр шийдлээ. Бүгдээрээ өөрсдийнхөө хамгийн дуртай байнга унших дуртай хайрын тухай өгүүллэгүүдээ бичиж байгаарай.

Форум бол өөр нэг амьдрал...

Хайр бол дэлхий дээрх хамгийн агуу хүч
 
bakunDate: Баасан, 2012-01-27, 12:44:18 | Message # 2
Учиртай гурав
Ангилал: Silver Member
Пост: 1615
Нэр хүнд: 870
Зэмлэл: 0%
Статус: Сүлжээнд байхгүй
шорвог кофэ

Залуу бүсгүйтэйгээ үдэшлэг дээр танилцжээ. Бүсгүй ни дэндүү узэсгэлэнтэй бөгөөд олон залуус түүнтэй танилцах гэж бие биенээсээ орсон авч, бүжиглэж блаа. Харин залуугийн хувид ёрдийн л нэгэн богоод хэн ч туунийг тоож харахгуй байв.

Удэшлэг дуусахад ногоо залуу “коффээ хамт ууцгаая” гэж бүсгүйд хэлэхэд, түүнд их хачин санагдсан боловч, эелдэг байх үүднээс зөвшөөрөв. Тэд нэгэн кафэд хамт орцгоосон ч залуу уг хэлэхдээ хуртэл тэвдэн сандарч байсан тул бүсгүй дотроо дүргүйцэж, “Гэрт мини хурдан хургэж огоосэй” гж боджээ.

Залуу гэнэтхэн зоогчид хандан “Та жаахан давс огохгүй юу? Би коффээндоо хийх гсн юм” гэлээ. Хун бур гайхан харав. Залуугийн нүүр улайсан боловч давсаа коффээндөө хийгээд уулаа. Бүсгүй ихэд сонирхиж “Чи ягаад ийм сонин зуршилтай юм?” гэж асуухад, залуу: “ би жаахан хүү байхдаа далайн эрэгт амидардаг байсан учир далайн усанд орж, тоглох их дуртай байж билээ. Одоо би үе үе далайгаа санадаг. Яг л энэ шорвог коффээ шиг… Би шорвог коффээ уух болгондоо бага нас, төрж өссөн нутаг, аав ээжийгээ санан дурсдаг юм” гж хариулжээ. Ингэж ярихад залуугийн нүдэнд нулимс цийлэгнэж блаа. үүнийг сонсоод, бүсгүйн сэтгэл тун их хөдөлжээ. Бүсгүй гэр орноо санаж бгаагаа хэлж чаддаг эр хүн өрх гэртээ хариуцлагатай бж чадна гсн үг гж боджээ. Ингээд тэр залуутай алс хол бга аав ээж, бага нас, гэр бүлийнхээ тухай ярилцжээ.

Энэ өдрөөс хойш тэд уулзаж учирдаг болоө. Яваандаа нөгөө залуу ни бүсгүйн хувйд эрж хайж бсн, бухий л сайхан зан чанартай, ухаалаг, тэвчээртэй, халамжтай хүн болохийг мэдэв. Бүсгүй залууд дурлаж, шорвог коффээний тухай мэдсэндээ маш баяртай бдг болов. Удалгуй тэд гэрлэжээ. Эхнэр ни нөхөртөө коффээ чанах болгондоо давс хийхэд, нөхөр ни маш их баярладаг байв.

Хамт амидраад 40 жил өнгөрч, нэг одор нөхөр ни нас барахаасаа омно 1н захидал бичжээ. Захидалд:

“Миний хамгаас хайрт хонгор мини ээ! Намайг уучлаарай! Амидралдаа би чамайг нэг л удаа хуурсан. Тэр бол шорвог коффээний тухай яриа блаа. Бид анх болзож бснийг санаж бна уу? Тэр үед би дэндүү их сандарч, сахар гж хэлэх гсн боловч давс гээд андуураад хэлчихсэн юм. Залруулах ни надад маш хэцүү бсн тул би шууд л ургэлжлүүлсэн. Гэхдээ энэ бухэн чи бид 2-ийн амидралийг эхлүүлэх юм гж би хэзээ ч бодож бснгуй. Худлаа ярисан тухайгаа би чамд олон удаа хэлэхийг хичээсэн боловч чамайг хэзээ ч хуурахгуй гж өртөө амласан бсн тул би үнэнийг хэлэхээс айдаг бсн юм. Одоо би хорвоогоос халин одох гж бна. Чамд үнэнийг хэлэхээс огт айхгуй бна. Би шорвог коффээнд их дүргүй блаа. Ямар муухай амттай гж санана. Гэтэл би насан туршдаа даүстай коффээ уулаа. Чамтай учирсандаа хэзээ ч харамсдаггуй юм. Хэрэв би 2 дахи удаагаа амидарч чадсансан бол чамтайгаа насан туршдаа хамт амидрахийн тулд ахиад шорвог коффээ уухад ч бэлэн бна.” гэжээ.


Гижигдэх гэдэг хүчиндэхийн эелдэг хэлбэр юм.
 
ЗиалDate: Ням, 2012-03-04, 20:09:00 | Message # 3
Шинэхэн тэсрэлт
Ангилал: Гишүүн
Пост: 379
Нэр хүнд: 312
Зэмлэл: 20%
Статус: Сүлжээнд байхгүй
Quote
Чшшшшшшш... Чи чимээгүй бүсэд байгаагаа мэдэж байгаа хүн үү үгүй юу, ингэхэд? гэж миний хажууд сууж байгаа хөөрхөн охин хэллээ. Тэгээд би тэр доороо дуугүй болж орхив. Анхаарал төвлөрүүлж, урд байгаа номоо унших минь гэж бодлоо. Номын хуудсан дээрх үг, үсэг нэг нэгээрээ бүрэлзэн, ном унших байтугай, анхаарлаа ч төвлөрч өгсөнгүй. Элдэв янзын бодол толгойд эргэлдэн, өнө эртний болсон явдлууд ч нүдний өмнүүр сүүмэлзэх шиг болов. Үгүйээ, би хичээлээ хийх ёстой гэж бодлоо замхаруулах гэж оролдлоо. Хэр хугацаа өнгөрсөн юм бүү мэд, нэг мэдэхэд дахиад л тэр номын үг үсэг будгэрээд эхлэв. Харин энэ удаа номын сан доторх дуу чимээг сонсож суулаа. Тодруулагчаар номын хуудсан дээр зурж байгаа хяхтанах, өөдөөс харж сууж байгаа залуугийн зөөврийн компютерынхаа товчон дээр хурдан шаламгай товших, хааяа нэг энд тэнд хүний ханиах, ширээний нөгөө буланд хосуудын бувтналдан ярилцах, тээр хол байгаа лифтний хонх чимээгүйхэн чарлах, ард цаасан дээрээ хүчтэй дарж бичсэн бололтой, их л хүч гарган балруулдах, номын хуудасны эргэх, цаас шажигнах, ширээн дээр байгаа гар утасны чичрэххийлэх, зайдуухан бодол болон суугаа бүсгүйн уртаар санаа алдах, зарим нэг хүний эвшээх, зөөлөн хивсэн дээрх хүмүүсийн алхах, хэн нэгний ширээ тогшох чимээ бүгд нийлээд амьдрал өнөөдөр яг энэхүү мөчид ч гэсэн өрнөдөгөөрөө өрнөн байгааг сануулах мэт санагдана. Ингэж суутал хажууд сууж байсан охин босоод явчихсан байгааг анзаарлаа. Би энэ бүсгүйг удаан мэдэж байгаа нэгэн. Яаж танилцсан, сайн найзууд болцгоосон гэдэг их сонирхолтой боловч урт түүх билээ. Товчхондоо, би анх энэ бүсгүйтэй уран зургийн музеид танилцсан юм. Шинэ үзэсгэлэнгийн нээлт болж байсан санагдана. Шавааралдсан олны дундаас тэгэхэд л түүнийг олж харсандаа, анх. Хүн анхны харцаар дурлана гэж юу байдгийг тэгэхэд л ёстой ойлгосон. Анх удаагаа харж байгаа ч гэсэн, нэг л танил царай, олон зууны өмнө мэддэг ч байсан юм шиг, өмнө нь тэр хүнрүү шуналтайгаар, энэ хорвоод өөр юу ч байхгуй мэт ширтэж өдөр хоногийг өнгөрөөж байсан мэт мэдрэмж төрснийг санаж байна. Яг л цаасан дээр цэг холбож зураг бүтээдэг хүүхдийн тоглоом шиг, гэхдээ хоёр талаас нь хоёр харандаагаар зэрэг яваад нэгэн цэгт уулзах тэр эгшин, тэрхүү зураг бүтэн болох тэр мөч. Би өмнөх амьдралууддаа яг л энэ хүнийг хайж явсан мэт, олон зууны туршид үргэлжилсэн эрэл хайгуул минь яг энд л дуусгавар болох мэт сэтгэгдэл. Магадгүй бурхан бидний замыг залж яг тэнд, тэр мөчид бид хоёрыг уулзуулсан байх. Хүний амьдралд тохиодог торгон агшнуудын нэг болоод ч тэр үү, эртний тэр нэгэн оройн мөч бүхэн сэтгэлд тодоос тод үлджээ. Тэр бүсгүй буцаад ширээлүүгээ ирж яваа нүдэнд туслаа. Миний зүг алхаж байгааг нь харан суухдаа би энэ нэгэн бүсгүйд хичнээн хайртайгаа дахин дахин ухаарч суулаа. Би энэ бүсгүйг юунаас ч айхгүйгээр, хэнээс ч харамлахгүйгээр ганцаараа, хүссэнээрээ хайрлаж чадах билээ. Учир нь чамайг алдах вий гэж надад айх юм огт байхгуй, учир нь чи хэзээ ч минийх байгаагүй, учир нь чи хэзээ ч минийх байхгүй учир. Учир нь энэ хайрыг зөвхөн уншигч та бид хоёр л мэднэ. Учир нь өөр хэн ч мэдэхгүй....


My Tumblr ! \m/ Follow Me :>
 
oFFenDate: Даваа, 2012-03-19, 18:51:56 | Message # 4
Joker
Ангилал: Гишүүн
Пост: 263
Нэр хүнд: 25
Зэмлэл: 40%
Статус: Сүлжээнд байхгүй
Бундийн тамга гээд хамтлаг байдийшдээ
Хайрийн тухай 30 гаран өгүүллэгтэй
Ихэнхдээ fm ээр явдийн сонсмоор бгаа бол 1 3 5 өдрүүдэд орой 10 аас 98,9 дээр сонсоод үзээрэй гё :D
 
JerrY4mNDate: Даваа, 2012-03-19, 19:07:39 | Message # 5
Төлөв даруу V.I.P
Ангилал: V.I.P Гишүүн
Пост: 1770
Нэр хүнд: 1080
Зэмлэл: 0%
Статус: Сүлжээнд байхгүй
Quote (oFFen)
Бундийн тамга гээд хамтлаг байдийшдээ
Хайрийн тухай 30 гаран өгүүллэгтэй
Ихэнхдээ fm ээр явдийн сонсмоор бгаа бол 1 3 5 өдрүүдэд орой 10 аас 98,9 дээр сонсоод үзээрэй гё

Мэдээж байнга сонсдог ... Их гоё :D
Заавал ФМ сонсох хэрэггүй .. Сайтуутаар их цацагдсан байдаг ..


V.I.P: JerrY4mN
Утас: +97689154985
Facebook: http://www.facebook.com/JerrY4mNNNN
Yahoo!: t.JerrY0524@yahoo.com


Message edited by JerrY4mN - Даваа, 2012-03-19, 19:09:37
 
oFFenDate: Даваа, 2012-03-19, 19:35:40 | Message # 6
Joker
Ангилал: Гишүүн
Пост: 263
Нэр хүнд: 25
Зэмлэл: 40%
Статус: Сүлжээнд байхгүй
Quote (JerrY4mN)
Мэдээж байнга сонсдог ... Их гоё :D
Заавал ФМ сонсох хэрэггүй .. Сайтуутаар их цацагдсан байдаг ..

Өөрсдийнх нь сайт нээгдсэн шдээ өгүүллэг нтр нь байдаг bolod.mn гээд байгаа да өгүүллэг сонсох дуртай орно биз :D

Added (2012-03-19, 19:35:40)
---------------------------------------------
Залруулга bolod.mn биш bodol.mn шүү

 
Detroit_DkoDate: Бямба, 2012-04-14, 22:11:24 | Message # 7
Дайчан залуу
Ангилал: Гишүүн
Пост: 194
Нэр хүнд: 54
Зэмлэл: 0%
Статус: Сүлжээнд байхгүй
Xайртай гэж xудлаа xэлдэг xөгийн залуус байx юм
Xамтдаа гэж xудлаа ярьдаг өөдгүй залуус байx юм
Сэм сэмxэн гуниг төрүүлдэг
Сэтгэл зүрxэнд жаргал xуруулдаг
Xамаг бүxнээ чамдаа гэдэг
Xарин сүүлд нь орxин оддог
тэд бол сайн жүжигчид
Сэтгэл зүрx xулгайлдаг xулгайчид
Сэрүүн зүүдэнд үзэгддэг xүмүүс
Өөртөө татаж чаддаг илбэчид
Өөдгүй муу xүмүүс
Гэрийн тэргүүн төрийн жолоо
Гэм зэмгүй цагаан тагтаанууд
Тэдэнт итгэснээс тэмээнд итгэ
Тэдэнд үнэмшсэнээс үлгэрт үнэмш...

Added (2012-04-14, 22:11:24)
---------------------------------------------
Гунигт хайрын тэмдэглэл

Нялх ногооны анхилам vнэр хамар цоргиулж, хаа нэгтэйгээс эгшиглэн сэтгэл гижигдэх шувуудын жиргээ намуухнаар сонсогдоно. Мянга мянган бодрол ар араасаа цуврах хаврын энэ vдэш хөлд торох бартааг vл ажран, гагцхvv зvрхнийхээ мананд төөрчихөөд итгэл дэнслэн бvдэрч аядах эгэл жирийн нэгэн бvсгvй алхана. Тvvний харцанд хорвоогийн нууцлагдмал нэгэн оньсого бvрхэснийг анзааран эргэцvvлэхэд тэрхvv оньсогыг тааж мэдэхийг улам сонирхоно Саруул гэх энэ бvсгvйг хэн ч харсан бусдын адил энгийн сайхан бvсгvй хvний амьдралын 25 насыг туулж. өнгөрөөхдөө олон сайхан залуусын зvрхийг өмнөө сөхрvvлж яваа нэгэн. Гэтэл юуны учир Саруул ийнхvv гунигтай атлаа эрс хатуу, гvн бодлогошронгуй төрхтэй байдгийг ойр дотных нь нэг их анзаардаггvй байлаа. 9 жилийн өмнө Саруулын сурагч нас юутай жаргалтай гэнэн томоогvй байсан гээч. Vеийнхээ хvvхдvvдтэй хамт цагийг сайхан өнгөрөөж , хичээлээ тараад ээждээ тусална. Тvvний ээж эмч болохоор тэр ч бас эмч болохыг хvсдэг. Хэдийгээр хоёулхнаа байдаг ч цагийг хөгжилтэй аз жаргалтай өнгөрөөдөг байлаа. 8-р ангид орох намар тvvний амьдралд бас нэгэн хvн нэмэгдлээ . Өөр аймгаас шилжиж ирсэн Болдоо гэдэг хөөрхөн бор хөвгvvнтэй найзлах болсон юм. Саруулын сэтгэл нэг л өвөрмөц сонин агаад жаргалтай байв. Ид vерхэл, хайр дурлалын тухай эргэцvvлдэг 16 насыг зэмлэхийн учиргvй юм даа. Саруул Болдоо хоёр vерхээд цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөөр нэг л мэдэхэд 10-р ангиа төгсөх боллоо. Бие биедээ хайртайгаа улам бvр мэдэрсээр. Тэр хоёрын хvсэл бол хурдан 10-р ангиа төгсөөд хамтдаа байх. Тэдний хvсэн хvлээсэн цаг ойртож хонхны баяр, басхvv амьдралын босго алхах анхны өдрийн баяраа тэмдэглэх мөч хаяанд иржээ. Саруул ээжийнхээ хийсэн амттанг харж суухдаа - Ээжээ өнөөдөр манайд хvн ирэх гэж байгаа юм уу гэхэд ээж нь: - Миний охин ээжтэйгээ хамт бэлдэлцээч. Өнөөдөр нэг хvндтэй зочин ирнэ гэхэд Саруул - Тэгээд хэн ирэх юм бэ, би тэр хvнийг таних уу? гэхэд ээж нь: - Саруул минь чиний аав ах хоёр чинь ирнэ гэв. Yvнийг сонссон Саруул гайхан, урьд өмнө нь аавынхаа тухай асуухад юу ч хэлдэггvй ээж нь яагаад энэ өдөр аав нь ирэхийг, бас ах гэж хvн ирэхийг хэлсэнд их л балмагдав. Ээж рvvгээ гайхсан харцаар асуулт тавин харахад ээж нь: - Миний охины аав нь их хол газар байдаг юм даа. Энэ жил чамайг төгсөх болохоор ирж уулзана гэсэн.Тэгээд ч ах дvv хоёрыг танилцуулах нь зvйтэй гэж vзсэн биз. Ах чинь чамаас хоёр л насаар ах гэснээ гvн санаа алдаад яриагаа цааш vргэлжлvvлэв. - Саруулаа аав ээж хоёрыгоо уучлаарай , одоо миний охин том болсон болохооор аливааг ухаарч ойлгох цаг болсон. Ах та хоёрыг чинь бага байхад бид салсан юм . Амьдрал юм хойно болох бvтэхгvй юм зөндөө л гарна шvv дээ. Тэгээд ахыг чинь аав нь аваад би чамайг авч vлдсэн юм. Одоо ч том эр болсон биз дээ хэмээн дахин уртаар санаа алдав. Саруул ээжийгээ эрхэлсэн бас аргадсан харцаар ширтээд - Зvгээр дээ ээж минь надад одоо их сайхан байна, яагаад гэвэл би өнөөдөо аав ах хоёртойгоо уулзах нь байна шvv дээ гэж хэлээд өрөө рvvгээ инээмсэглэн алхлаа. Саруул ээжтэйгээ аав ах хоёрыгоо хvлээж сууна. Оройн 20 цаг болж хаалганы хонх дуугарахад ээж нь сандарангуй басхvv догдлонгуй байдалтайгаар босон vvд рvv гvйх алхах зэрэгцэн явав. Саруул өрөөндөө гvйн орлоо. Хvн орж ирэх чимээ сонссон ч эргэж гарч чадалгvй хэсэг зогсов. Тэрээр амьсгалаа дарж биеэ чангалаад зориг гарган байж ээжийнхээ араас очлоо. Яагаад ч юм ямар нэгэн далдын хvч арагш татаж байх шиг. Нvдэнд дулаахнаар инээмсэглэн өөдөөс нь харсан хvн бол тvvний аав бөгөөд - Саруул аа, миний охин яасан том болоо вэ? Алив аав нь vнсье гээд баярлаж догдолсондоо болоод салгалсан гараа сарвайж духан дээр нь шовхийтэл vнсэв. Энэ vед ээж нь цаана нь миний хvv том эр болжээ хэмээн хоолой зангируулан өгvvлэх сонсогдов. - Саруул аа, ахтайгаа мэндлээч гээд аав нь хажуу тийш болж зай гаргаж өгөв. Ээжийнхээ цаана зогсох ахыгаа яаран бас догдлон харлаа. Ах нь бас тvvнийг эгцлэн харав… Хорвоогийн гэрэлт нарыг бөөн хар vvлс нөмөрч, хувь тавилан тэднийг хараад жихvvнээр инээд алдах шиг боллоо. Саруулын царай зэвхийрч гар нь салгалан, нvд нь бvрэлзээд тэрхэн агшинд зvрх нь зогсох мэт ухаан балартан хөшив. Ямар хvн байгаа бол хэмээн догдлон хvлээсэн ахынх нь оронд анхны ариун сэтгэлээрээ хайрласан Болдоо нь зогсож байна гэж бодохоос хатуу орчлонд амьд байхыг ч vл хvснэм. Өөдөөс нь ширтэх Болдоогийн харц хэн нэгнээс “яагаад” гэж асуух мэт агаад амьсгал нь ч сонсдом…, чив чимээгvй гөлийн ширтсээр зогсож байв. Энэхэн эгшинд Болдоо хувь заяатайгаа эвлэрэхээс өөр замгvй гэдгийг мэдэрч Саруулын гарыг атган байж - Сайн байна уу, миний дvv гэж хоолой нь зангируулан хэлж хацрыг нь зөөлөн vнсэхэд тvvний хацар даган урсах нулимс зовлонг аргадах мэт чимээгvй атлаа далдхан хашгирах чимээг шингээсэн байв. Өдийг хvртэл Саруулын зvрхэнд хайртай залуу, халамжит ахынхаа аль алиныг нь буруутгах зvрх даанч байсангvй.


 
ImpossibleDate: Бямба, 2012-04-14, 22:36:11 | Message # 8
...
Ангилал: Администратор
Пост: 5860
Нэр хүнд: 1351
Зэмлэл: 0%
Статус: Сүлжээнд байхгүй
Уг нь нэг иймэрхүү сэдэв эхлүүлж байсан утсаж сарниад алга болсон бололтой. За тэр ч яахав. Шууд сонсохоор < Embed > хуулаад хийгээд байвал ч амар даа.
 
BooNJeeeDate: Даваа, 2012-04-23, 18:47:59 | Message # 9
СУРАЛЦАГЧ
Ангилал: Гишүүн
Пост: 63
Нэр хүнд: 59
Зэмлэл: 0%
Статус: Сүлжээнд байхгүй
<iframe width="560" height="315" src="http://www.youtube.com/embed/zc7lhFMqJgY" frameborder="0" allowfullscreen></iframe>
энийг хүн болгон л үзсэн байх гэхдээ л үнэхээр гоё шүү


http://signup.leagueoflegends.com/?ref=4ff5abb0ba1d3299021262
 
Detroit_DkoDate: Ням, 2012-04-29, 11:55:42 | Message # 10
Дайчан залуу
Ангилал: Гишүүн
Пост: 194
Нэр хүнд: 54
Зэмлэл: 0%
Статус: Сүлжээнд байхгүй
Би чамд хайртай хонгор минь

Тэд гэрлээд олон жил болжээ. Хамт амьдрах хугацаанд сайндаж, муудах өдөр олон байв. Нэг өдөр нөхөр нь цаг наргүй ажил дээрээ өнждөгөөс тэд хоорондоо маргалдав. Үүнээс болоод нөхөр нь гомдож, эхнэр нь тун их ууртай байцгаав.

Эхнэр нь бүтэн долоо хоног үг дуугарахгүй байсан тул нэгэн орой нөхөр нь түүнд харандаа, цаас авчирч өгч гэнэ. Тэгээд ширээний 2 талд суугаад, бие биенийхээ чухам юу нь таалагдахгүй байгааг жагсаан бичихийг хүсэв. Дараа нь цаасаа солилцоод энэ талаар ярилцах хэрэгтэй гэлээ. Эхнэрт нь гомдмоор зүйл дэндүү их байсан болохоор толгой өндийлгүй бичиж эхэлжээ. Харин нөхөр нь эхнэрлүүгээ удаан гэгч нь ширтэж байснаа бас л бичиж эхлэв. Тэд 15 минутын турш бичиж цаасаа солилцлоо.

Нөхрийн авсан цаасан дээр маш олон гомдол бичсэн байлаа. Эхнэрийн уур дэндүү их хүрчээ. Харин эхнэр нь нөхрийнхөө өгсөн цаасыг хараад маш их балмагдаж, нулимс цийлэгнүүлэн, өөрийнхөө өгсөн цаасаа хурдан гэгч нь булааж авав. Нөхөр нь өөрийнхөө 2 хуудсан дээр “Би чамд хайртай хонгор минь” гэж олон удаа бичсэн байлаа.


 
UlquiorraDate: Ням, 2012-05-06, 01:37:12 | Message # 11
Үнэнч хайрын эзэн
Ангилал: V.I.P Гишүүн
Пост: 2373
Нэр хүнд: 1425
Зэмлэл: 0%
Статус: Сүлжээнд байхгүй
Би өөрөө сайн хүнтэйгээ одоо болтол уулзаагүй нэт-ээр л харьцдаг байсан болохоор энэ өгүүллэг үнэхээр их таалагдлаа.
Заавал уншаад үзээрэй. :D



-_____________-
 
t[R]^TommYDate: Даваа, 2012-05-07, 18:33:18 | Message # 12
ТҮРҮҮЧ
Ангилал: Гишүүн
Пост: 126
Нэр хүнд: 16
Зэмлэл: 0%
Статус: Сүлжээнд байхгүй
Өгүүллэг унших гэхээр залхуу хүрээд байх юм ххэ

Өндрөөс унахад өвддөг юм шүү!!!
 
I3loodyVamPDate: Мягмар, 2012-05-08, 15:30:07 | Message # 13
Aлтан эрдэнэс
Ангилал: Gold Member
Пост: 1680
Нэр хүнд: 1476
Зэмлэл: 0%
Статус: Сүлжээнд байхгүй
Заяаны хань


Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилсэнээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм.

Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана. Сузаныг хараагүй болоход түүний сэтгэл нь ихэд гутарсан боловч эхнэрээ өөртөө итгэлтэй, биеэ даасан эмэгтэй болоход нь туслах ёстой хэмээн Марк эрс шийджээ.

Сузан шинэ амьдралдаа өдөр ирэх тусам аажим аажмаар дасаж байв. Орон гэртээ байгаа айлын эзэгтэй хойно ойр зуурын ажлыг хөнгөхөн хийчихдэг боллоо. Тэр нэг үеэ бодвол хараагүй байна гэдэг тийм ч хэцүү зүйл биш болохыг ухаарч эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд бие биенээ улам хайрлан, халамжилж, аливаа зүйлийг хамтарч хийдэг байв. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр Сузаны ажилдаа орох цаг нэгэнт болжээ. Эрүүл саруул байх үедээ ажил гэрийнхээ хооронд хол ч гэсэн автобусаар явж болоод л байдаг байсан. Харин одоо хараагүй болсон бүсгүйд ажил руугаа явна гэдэг хар дарсан зүүд мэт санагдана. Иймээс Марк өглөө бүр эхнэрээ ажил руу нь таксигаар хүргэж өгдөг боллоо. Сузан нөхөртэйгээ үргэлж хамт очиж, ирдэг болохоор сэтгэл нь тайван байдаг байв. Харин ингэж их анзаарч, асарч халамжлах нь ямар ч үр дүнгүй бөгөөд өөрөөс нь дэндүү их хараат болж байгаад Маркийн сэтгэл ихэд зовних болжээ.

Тиймээс орой Марк эхнэртээ өөрийн бодлоо хэлэхэд, Сузан ихэд цочирдон,
“Чи намайг мэдэж байна уу? Би чинь сохор хүн шүү дээ. Хаашаа явж байгаагаа яаж мэдэх юм бэ? Удахгүй чи намайг орхиод явахад, би гэдэг хүн хэрхэн амьдрана даа” хэмээн бухимдан уйлав.

Эхнэрийгээ ингэж хэлэхэд, Марк их өрөвдсөн боловч “Би чамайг ажилдаа өөрөө явж чаддаг болтол чинь автобусаар хамт явах болно” гэж хэллээ. Ингээд хоёр долоо хоногийн турш Марк цэргийн дүрэмт хувцсаа өмсөн, эхнэртэйгээ хамт ажилд нь очиж, ирж байхдаа хараанаас бусад мэдрэхүйгээ ашиглан, орчин тойрныхоо баримжааг яаж олох талаар мэддэг бүхнээ зааж сургав. Мөн ажилд нь хүргэж өгдөг автобусны жолоочтой танилцуулж, өглөө бүр нэг суудал хадгалж байхыг захижээ. Хэрвээ хүн өөрөө л хичээж зүтгэвэл, ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг жамтай. Ингээд нэгэн өглөө Сузан эртлэн босож, ажилдаа ганцаараа явлаа. Анхны өдөр түүнд юм бүхэн хэцүү байсан ч өдрөөс өдөрт сайжирсаар, алхаа гишгээ нь хүртэл хөнгөн шингэн болж, бүхнийг хийж чаддаг болсон юм.

Нэг өглөө Сузан ажилдаа очихоор автобусанд суухад, жолооч түүнд хандан:
- “Бүсгүй та их азтай хүн юм” гэж хэлэв.
- “Хараагүй хүн яагаад азтай байдаг билээ?” хэмээн асуухад,
- “Өдөр бүр таныг автобусаар явахад цэргийн дүрэмт хувцастай нэг сайхан залуу байнга дагаж ирээд, гудамжаар ажилдаа хүрэх хүртэл чинь алсаас харж, ажил руугаа ормогц, гараараа үнсэлт илгээчихээд л яваад өгдөг юм даа” гэлээ.

Ингэж хэлэхэд, Сузаны нүднээс баярын нулимс мэлмэрч эхэллээ. Тэрээр нөхрийгөө ямар их ухаалаг, тэвчээртэй, өөрт нь дэндүү их хайртай, халамжтай, үнэнч хань болохыг энэ үед ухаарчээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг энэ буюу. Бүсгүй их азтай хүн юм. Бурхан түүнд харах нүднээс илүү сэтгэлийн нүд, ханийн тэнгэр заяаж дээ
 
UlquiorraDate: Ням, 2012-05-27, 04:30:17 | Message # 14
Үнэнч хайрын эзэн
Ангилал: V.I.P Гишүүн
Пост: 2373
Нэр хүнд: 1425
Зэмлэл: 0%
Статус: Сүлжээнд байхгүй
Давстай кофе-хайрын түүх



Тэр түүнтэй зүгээр энгийн үдэшлэг дээр тааралдсан. Тэр гайхалтай байсан. Бараг бүх залуус л түүнийг мөрөөдөж байхад тэр залуу хэн ч анзаарахгүй жирийн л нэгэн залуу байв. Шөнө ч дууслаа өглөө ч боллоо. Тэр зориг гарган түүнийг хамт кофе уухыг урив. Бүсгүй ч гайхаж зүгээр соелтой зан гарган зөвшөөрөв.

Тэр хоер аятайхан кафе оров. Залуу нилээн сандарч юм ч ярихаасаа айж байв. Бүсгүйд залхуутай санагдаж эхэллээ. Хурдхан гэртээ харихын түүс болж байлаа. Гэтэл залуу гэнэт зөөгчийг дуудаж “Та надад жоохон кофенд хийх давс авчирж өгж чадахгуй биз” гэжээ.

Бүгд л түүн рүү их гайхан харж байв. Залуу нүүр нь улайгаал, тэхдээ л кофендоо давсаа хийгээд ууж орхив. Бүсгүй түүнээс чи яагаад давс хийж ууж байгаан гээд гайхан асуув. Тэр хариулахдаа: Би жоохонбайхдаа далайн эрэг дээр амьдарч байсан юм, тэнд бүх бага насаа өнгөрүүлсэн. Кофендоо давс хийж уухаар би далайн амтыг мэдэрдэг ,би өөрийнхөө амьдарч байсан газрыг, үргэлж бага насаа санадаг, одоо хүртэл тэнд амьдардаг ээж ааваа санадаг гэжээ.

Түүний дараагаар бүсгүй амьдралаа ярьж эхэллээ, өөрийнхөө бага нас хаана өссөн, амьдарч байсан хот гээд л бүх зүйлээ ярилаа. Энд их таатай сайхан яриа өрнөсөөр л байлаа энэ нь тэр хоерын жирийн бус гайхамшигтай хайрын түүхийн эхлэл байлаа. Тэр 2 уулзаж эхэллээ. Бүсгүй залууг өөрийнх хүлээж байсан мөрөөдөж байсан цагаан морьтой мөрөөдлийн ханхүү нь гэдгийг ухаарлаа. Залуу маш сайхан сэтгэлтэй, зөөлхөн, халамжтай, соелтой. Тэр үнхээр саак залуу байхад бүсгүй золтой л түүнийг алдчихсангуй. Давстай кофе минь баярлалаа!!!!
Цаашдаа бүх л сайхан хайрын түүх шиг сайхан үргэжилсээр байлаа. Гүнж ханхүүтэй гэрлэж урт удаан сайхан амьдарлаа. Бүсгүй хайртад нь таалагддаг учир кофе хийж өгөх болгондоо түүндээ кофенд нь бага зэрэг давс хийж өгдөг
байжээ.

Хамт амьдарсан 40 жилийн дараа залуу нэгэн захидал үлдээгээд хорвоог орхижээ. Захиандаа Хайрт минь намайгаа уучлаарай бид 2-ын энэ олон жилийн хамтын сайхан амьдралын турш би чамдаа худлаа ярьсныг минь уучлаарай. Би чамдаа нэгхэн удаа л худлаа ярьсан тэр нь давстай кофены тухай худлаа ярьсан юм. Бид 2 анх танилцаж байсныг санаж байна уу тэгхэд би яаж сандарж байсныг? Би уг нь элсэн чихэр авчирж өгөхийг хүсэж хэлэх гэж байгаад сандарсандаа давс гээд хэлчихсэн юм. Тэгээд дахин элсэн чихэр гэж хэлэхээсээ ичээд тэгээл давс хийгээд уусан. Би хэзээ ч энэ давс бид 2-ын хайрын эхлэл байна гэж төсөөлөө ч үгүй. Би энэ тухай чамд хэлэх гэж зөндөө оролдсон боловч даанч айдаг байсан. Би чамдаа хэзээ ч худлаа ярихгүй гэж амласан. Гэхдээ би одоо үхэж байна, би одоо юунаас ч айхгуй байна тийм учраас чамдаа хэлж байна. Би давстай кофег үзэн яддаг, ямар муухай дотор муухайрмаар амттай гээч, би чамтайгаа танилцсанаас хойш дандаа уусан. Хэрвээ би дахин төрж дахин чи минь миний эхнэр байвал би дахин дахин тэр муухай амттай кофег уун чинийхээ хажууд байхад бэлэн….. гэжээ

Бүсгүйн нулимас урссаар захиан дээр урсаж норголоо. Нэгэн өдөр бүсгүйгээс хэн нэгэн “давстай кофе ямар амттай вэ” гэж асуухад “амттай” гэж хариулжээ…
Attachments: 1682582.jpg(9Kb)


-_____________-
 
UlquiorraDate: Ням, 2012-05-27, 04:34:33 | Message # 15
Үнэнч хайрын эзэн
Ангилал: V.I.P Гишүүн
Пост: 2373
Нэр хүнд: 1425
Зэмлэл: 0%
Статус: Сүлжээнд байхгүй
Би чамд хайртай, хонгор минь



Тэд гэрлээд олон жил болжээ. Хамтдаа амьдрах хугацаанд сайдаж, муудах зүйл олон байв. Нөхрийнхөө ажил дээрээ цаг наргүй өнждөгөөс болоод нэг өдөр эхнэр нөхөртэйгөө маргалджээ. Үүнээс болоод нөхөр нь гомдож, эхнэр нь тун их ууртай байлаа.

Эхнэр нь бүтэн долоо хоног үг дуугарахгүй байсан тул нэг орой нөхөр нь түүнд харандаа, цаас авчирч өгч гэнэ. Тэгээд ширээний хоёр талд суугаад бие биенийхээ чухам юу таалагдахгүй байгааг жагсаан бичихээр болов. Дараа нь цаасаа солилцоод энэ талаараа ярилцах хэрэгтэй гэлээ. Эхнэрт нь гомдмоор зүйл дэндүү их байгаа болохоор толгой өндийлгүй бичиж эхэлжээ. Харин нөхөр нь эхнэр рүүгээ удаан гэгч нь ширтэж байснаа бас л бичиж эхлэв. Тэд 15 минутын турш бичиж, цаасаа солилцлоо.

Нөхрийн авсан цаасан дээр маш олон гомдол бичсэн байлаа. Эхнэрийн уур дэндүү их хүрчээ. Харин эхнэр нөхрийнхөө өгсөн цаасыг хараад маш их балмагдаж, нулимс цийлэгнүүлэн өөрийнхөө өгсөн цаасаа хурдан гэгч нь булааж авав. Нөхөр нь өөрийнхөө хоёр хуудас цаасан дээр “Би чамд хайртай, хонгор минь” гэж олон удаа бичсэн байлаа.
Attachments: 8208354.jpg(6Kb)


-_____________-
 
UlquiorraDate: Ням, 2012-05-27, 04:38:04 | Message # 16
Үнэнч хайрын эзэн
Ангилал: V.I.P Гишүүн
Пост: 2373
Нэр хүнд: 1425
Зэмлэл: 0%
Статус: Сүлжээнд байхгүй
Нэгэн гайхамшигт дурлалын түүх

Ноён Менделсон тун царай муутай хүн байлаа. Маш намхан, бас эвгүй бөгтөр нуруутай хүн байлаа. Ноён Менделссон нэг өдөр Гамбург хотын худалдаачинтай уулзахаар гэрт нь очжээ. Тэр худалдаачин Фримтже гэдэг маш үзэсгэлэнт охинтой юм байжээ. Менделссон тэр залуу бүсгүйд ухаангүй дурлажээ. Гэвч үзэсгэлэнт охин Менделссоноос айн цочирдон, хайрын сэтгэлийг нь хүлээн авах нь бүү хэл, өөдөөс нь ч эгцэлж харахыг ч хүсэхгүй байлаа.
Салахын алдад Менделссон дээд давхарт байдаг охины өрөөний үүдэнд очин бүх зоригоо чангалж байгаад түүнтэй ярилцах эцсийн боломжоо ашиглан ярилцахаар шийджээ.

Залуу бүсгүйн гоо үзэсгэлэнд автсан Менделссон өөрийгөө диваажинд байгаа мэтээр төсөөлж байлаа. Гэвч бүсгүй түүн рүү эгцэлж харахгүй хэвээр байсанд хөөрхий Менделссоны урам нь хугарчээ. Маш их хүч гарган хичээж ярьсан ярианыхаа төгсгөлд Менделссон охиноос нэг асуулт асуув:

-Гэрлэлтийг ариун гэгээн үйл гэдэгт итгэдэг үү?

Бүсгүй, “Мэдээж” гэж хариулсан боловч бас л толгойгоо өндийлгөсөнгүй. Бүсгүй түүнээс “Харин та өөрөө итгэдэг үү?” гэж асуув.

Менделссон огтхон ч тээнэгэлзэлгүй “Тэгэлгүй яахав!” гээд, үргэлжлүүлэн “Эрэгтэй хүүхэд төрөхөд Бурхан түүний гэрлэх бүсгүйг нь тодорхойлдог юм. Намайг төрөхөд Бурхан надад, чиний эхнэр бөгтөр нуруутай байх болно гэсэн юм. Тэр үед би Бурханд, эмэгтэй хүн бөгтөр байх нь түүнд маш хүнд байх болно. Харин миний эхнэрийн оронд намайг бөгтөр болгож. Түүнийг минь хамгийн үзэсгэлэн гоо бүсгүй болгооч дээ” гэж гуйсан юм.” гэжээ.

Менделссоны энэ үгийг сонссон Фримтже толгойгоо өргөн түүн рүү харцаа чиглүүлэв. Залуу бүсгүй Менделссоны гарыг барин хайрын сэтгэлийг хүлээн авлаа. Ингээд түүний хайртай бүсгүй нь болжээ.

Энэ түүх бол үлгэр биш, Германы алдарт хөгжмийн зохиолч Менделссоны эмээ, өвөө хоёрын хайрын түүх юм


Attachments: 1372615.jpg(21Kb)


-_____________-
 
Dak4Date: Ням, 2012-05-27, 09:55:13 | Message # 17
ТҮРҮҮЧ
Ангилал: Гишүүн
Пост: 115
Нэр хүнд: 33
Зэмлэл: 0%
Статус: Сүлжээнд байхгүй
Улаанбаатар хот оройн 19:45 минут Фм:104. Минжингийн хөтөлдөг “100 дахь сарнай” нэвтрүүлэг эхлэхэд 15 минутын хугацаа улджээ. Мэдээж Фмийн хөтлөгчид эфир дээрээ нэрээ солих шаардлагатай байдаг тиймээс Минжин нэрээ Миринда гэж өөрчилдөг байжээ. Оройн 20:00 цаг болж нэвтруулэг эхлэхэд бэлэн болж найруулагч дохио өгч нэвтрүүлэгийн сүлд дуу гэж хэлж болох “Зуудний совин” дуугаар нэвтрүүлэг эхэллээ. “Зүүдний совин” хэмээх энэ дууг Минжин нэвтрүүлгийн сүлд дуугаар сонгосон. Учир нь энэ дуун дээр “Бүтэлгүй хайр хичнээн хэцүү ч гэсэн шаналан гунихийг хусэхгуй байна” гэсэн утгагыг агуулдаг. Дуу явж дуусан Минжин эфирээ нээж эхний дуудлагаа авав. Минжин харилцуураа авч “Оройн мэнд та ‘100 дахь сарнай’ нэвтрүүлэгт холбогдлоо. Өөрийгөө танилцуулна уу? “ гэж хэлэв. Цаанаас нь өөрийгөө Билгээ гэж танилцуулах нэгэн залуу “ сайн байна уу? Надад үнэхээр хэцүү байна. Миний ойлгосноор энэ нэвтрүүлэгт холбогдож сэтгэл дотроо байгаа зовлон шаналал баяр гунигаа бүгдийг нь ил гаргаж, хумүүсээс зөвлөгөө авч, таньтай сэтгэлээ онгойтол ярилцаж болно гэж ойлголоо. Миний зөв үү? гэж асуулаа. Хариуд нь Минжин “ Мэдээж бололгүй яахав. Та надтай болон манай Фм-ийг сонсож байгаа бүх хүмүүстэй чин сэтгэлээсээ дотороо онгойтол ярилцаж болно.” гэж хариу хэлэв. Билгүүн “ Би нэг охинтой 3 жил үерхэж байгаа юм. Тэрний нэрийг Зулаа гэдэг. Би тэрэндээ үнэхээр хайртай, цаг тутамд тэрэнтэйгээ л хамт байхыг хамгийн ихээр хүсдэг. Гэвч бид сүүлийн 2 сарын хугацаанд тийм ч сайн ойлголцохоо болисон. Тэр маань үргэлж л уурлаж, бухимдаж, надтай уулзахаас татгалздаг болсон юм. Би тэрнийхээ яагаад байгааг мэдэхийг үнэхээр их хүсч. Тэрэнтэйгээ ярилцахаар шийдээд өчигдөр өдөр түүн лүү залгаад орой 6 цагт бидний байнга хамт ордог байсан нэгэн кафэд уулзахаар болов. Би яг болзсон цагтаа ирчихээд түүнийг хулээж суутал тэр ч ороод ирлээ. Тэгээд бид уух юм захиалж тухлан суув. Би ч яриаг түрүүлж эхлуулэн. Хоёюлаа суулийн үед нэг л сайн ойлголцохоо болилоо. Яг үнэндээ би чиний яагаад байгааг ойлгохгүй байна. Чи яг яагаад байгаагаа, юу чамд таалагдахгүй байгаа, чамд юу тохиолдоод байгааг надад хэлж болохгүй гэж үү?” гэж асуув. Хариуд минь тэр “ Намайг уучлаарай! яг үнэнийг хэлэхэд би өөр хүнд сайн болсон. Яагаад ийм юм болсоныг би өөрөө ч сайн мэдэхгүй байна. Би чамд үнэхээр хайртай байсан. Харин би 2 сарын өмнө 1 залуутай санаандгүй танилцаж хэд хэдэн удаа цуг хоолонд орсон юм. Эхэндээ би зүгээр л түүнийг найзаа гэж бодож байсан. Гэтэл гэнэт л би чамайг биш тэрнийг хэтэрхий ихээр санаж, байнга хармаар санагдаж, хажуудаа байлгахийг хусэх болсон. Намайг үнэхээр уучлаарай! Би одоо тэрнээс яагаад ч холдож чадахгүй гэж надад хэлсэн юм. Тэгэхэд нь миний зүрх руу шууд л хутга дүрэх шиг болж. Яг л мэдрэл муутай , хэлгүй, дүлий хүн шиг тэндээс ямар ч дуу чимээгүй нэг ч үг дугаралгуйгээр гарч явсан юм. Тэгээд би гэртээ ороод юу болоод байгааг ойлгохыг хичээж, тэрний ярьсан юм миний чихэнд нэг нэгээрээ үнэхээр тод сонсогдож байлаа. Яг л энэ өдөр би гэдэг хун амьдралыхаан бүх утга учрыг алдсан юм. Одоо би яахаа үнэхээр ойлгохгуй байна. Би үхэх талаар хуртлэ бодож үзсэн. Гэхдээ чадахгуй юм байна лээ хичнээн хайртай байсан ч гэсэн ганц эмэгтэйгээс болоод, би зөвхөн өөрийнхөө амийг бодоод үхнэ гэхлээр цаана нь намайг гэж байгаа өчнөөн олон хүмүүс, тэр тусмаа эцэг эх маань яаж шаналах бол гэж бодоод энэ үйлдлээсээ татгалзсан . Яг одоо миний хэдэн хэсэг урагдан шархалсан мэт санагдаж байна гэж хэлээд Билгээ харилцуураа тавив. Энэ бүхнийг сонссон Минжин “ Билгээ. Чи одоо миний ярьж байгааг сонсож байгаа байх. Чамд ямар хэцүү байгааг би ойлгож байна. Гэхдээ чи иймэрхүү явдал ганцхан чамд биш өөр олон хүмүүст тохиолдож байгаа гэж бодоод чи юуны түрүүнд сэтгэлийн хаттай байх ёстой. Хоёрдугаарт чи нас залуу байна өөр хаа нэг газар хэзээ нэгэн цагт чамайг насан туршдаа чин үнэнчээр хайрлах эмэгтэй гарч ирэх болно. Тэгээд ямар ч байсан чи сэтгэлийн тэвчээртэй байж бүхнийг өөдрөгөөр хараарай л гэж хэлийдаа. “Нэвтруулэг цааш үргэлжилж олон сонсогчид хологдож бүгд л сэтгэл доторх зүйлээ ярьж, бие биендээ зөвлөгөө өгч байлаа. Нэвтрүүлэг ч дуусах цаг болж Минжин “ за ингээд Миринда миний хөтөлдөг “100 дах сарнай” нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Дараа долоо хоногийн энэ өдөр энэ цагтаа эргээд уулзацгаая. “ гэж хэлээд нэвтрүүлэг дуусч, Минжин гэртээ харихаар явав. Энэ өдрөөс хойш өдөржин шөнөжин Минжингийн толгойд Билгээгийн ярисан зүйл л бодогдох болов. Тэгээд дараагийн 7 хоног ч болж нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болов. Нэвтрүүлгийн эхний дуудлага Билгээгээс ирэв. Билгээ өмнөхөө бодвол дуу хоолой нь арай л дээрдсэн байв. Бодвол сэтгэл нь арай л хөнгөрөө бололтой. Энэ мөчөөс хойш Билгээ Минжингийн хөтөлдөг ганц энэ нэвтрүүлэг ч биш бусад бүх нэвтрүүлэгт нь холбогддог болов. Мэдээж Билгээд цаг хугацаа маш удаанаар өнгөрч ганцаардаж байгаа тиймдээ ч өөрийгөө түр ч гэсэн саатуулах гэж Фм-д холбогддог биз. Тэрний ч ачаар одоо Билгээгийн сэтгэл арай дээрдэж хуучин найз бүсгүйгээ бага багаар мартсаар байгаа. Тэгээд нэг удаа нэвтрүүлэгт холбогдохдоо маш баяртайгаар “ Би одоо бүх зүйлийг шинээр эхлэхээр шийдсэн. Миринда чиний хэлдэгээр намайг насан туршдаа үнэнчээр хайрлах бүсгүйг хулээх биш хайхаар шийдлээ. Надад сэтгэлийн дэм өгч хэцүү үед минь тусалж байсан Миринда чамд болон Фм сонсдог бүх хүмүүст баярлалаа. “ гэж хэлээд утасаа тасаллаа. Энэ өдөрөөс хойш Билгээ 100 хоногийн турш эфирт нэг ч холбогдсонгүй. Минжин өөрөө ч мэдэхгүй нэвтрүүлэг болгон дээр Билгээгийн холбогдохийг хүлээсээр нэвтрүүлэгээ төгсөгдөг болов. Яг 100 дах хоногийн нэвтрүүлэг дээр утас дуугарч утасаа авахад Билгээ “ Сайн байцгаана уу? би хэсэг хугацаанд нэлээн завгүй байлаа. Би нөгөө хайж байсан бүсгүйгээ олсон. Өнөөдөр тэрэндээ сэтгэлээ элчилнэ. “ гэж хэлэв. Минжин хариуд нь цаанаа л нэг дурамчхан намуухан хоолойгоор “ чамд баяр хүргэе! Би чамд юу гэж хэллээдээ хэзээ нэгэн цагт чамайг чин сэтгэлээсээ хайрлах эмэгтэй гарч ирнэ гэж хэлээ биз дээ. “ гэж хэлэв. Гэтэл Билгээ Минжинд хандан “ Миринда түр эфирээ хааж байгаач би чамаас эфирээс гадуур юм асуух гэсэн юм. “ гээд Минжин эфирээ хаахад нь Билгээ “ Минжээн би чамайг яг 100 хоногийн өмнө Фм дээр чинь ирж харсан юм. Тэгээд харахад чи надад нэг л дотно санагдаж би чамайг хараад л дурласан. Тэгээд би чамд өдөр бүр нэг ширхэг сарнай илгээдэг байсан. Гэхдээ яг үнэндээ чи тэр сарнайнуудыг хэн явуулдаг байсныг мэдэхгүй байх л даа. Яагаад би чамд 100 хоногийн турш сарнай явуулсан бэ гэхлээр чи бид хоёрыг анх чиний минь хөтөлдөг “100 дах сарнай” нэвтрүүлэг учруулсан шүү дээ. Тэгээд би чамд хайртайгаа хэлэх гэсэн юм. Би чамд хайртай!!! “ гэж хэлжээ. Энэ бүхнийг сонсоод Минжингийн дотор байсан хэд хоногийн бүх уйтгар гуниг алга болж хоёр нүдэнд нь баярын нулимас бүрхлээ. Гэхдээ Минжин яагаад ингэж байгаагаа ойлгож ядан өөрийгөө нэг ч хараагүй зөвхөн дуу хоолойг нь сонсдог байсан залуу даа дурласан гэдэгтээ итгэж ядан байлаа. Гэхдээ л Минжин ялтачгүй зөвхөн дуу хоолойг нь сонсдог байсан хэдий ч тэрний ярьдаг байсан яриа, дуу хоолойнд нь дурласан байжээ…

 
ФлашDate: Ням, 2012-05-27, 17:36:37 | Message # 18
Идэн тат
Ангилал: Silver Member
Пост: 2957
Нэр хүнд: 1131
Зэмлэл: 0%
Статус: Сүлжээнд байхгүй


Ихэнхи хүмүүс зуны улиралыг амралт гэж андуурдаг,
Энэ улирал бол чи бусдаас тасран холдох боломж юм.
 
ФлашDate: Ням, 2012-05-27, 17:40:11 | Message # 19
Идэн тат
Ангилал: Silver Member
Пост: 2957
Нэр хүнд: 1131
Зэмлэл: 0%
Статус: Сүлжээнд байхгүй
Би чамд хайртай хонгор минь

Тэд гэрлээд олон жил болжээ. Хамт амьдрах хугацаанд сайндаж, муудах өдөр олон байв. Нэг өдөр нөхөр нь цаг наргүй ажил дээрээ өнждөгөөс тэд хоорондоо маргалдав. Үүнээс болоод нөхөр нь гомдож, эхнэр нь тун их ууртай байцгаав.

Эхнэр нь бүтэн долоо хоног үг дуугарахгүй байсан тул нэгэн орой нөхөр нь түүнд харандаа, цаас авчирч өгч гэнэ. Тэгээд ширээний 2 талд суугаад, бие биенийхээ чухам юу нь таалагдахгүй байгааг жагсаан бичихийг хүсэв. Дараа нь цаасаа солилцоод энэ талаар ярилцах хэрэгтэй гэлээ. Эхнэрт нь гомдмоор зүйл дэндүү их байсан болохоор толгой өндийлгүй бичиж эхэлжээ. Харин нөхөр нь эхнэрлүүгээ удаан гэгч нь ширтэж байснаа бас л бичиж эхлэв. Тэд 15 минутын турш бичиж цаасаа солилцлоо.

Нөхрийн авсан цаасан дээр маш олон гомдол бичсэн байлаа. Эхнэрийн уур дэндүү их хүрчээ. Харин эхнэр нь нөхрийнхөө өгсөн цаасыг хараад маш их балмагдаж, нулимс цийлэгнүүлэн, өөрийнхөө өгсөн цаасаа хурдан гэгч нь булааж авав. Нөхөр нь өөрийнхөө 2 хуудсан дээр “Би чамд хайртай хонгор минь” гэж олон удаа бичсэн байлаа. bouaaaaah
Attachments: 7198834.jpg(41Kb)


Ихэнхи хүмүүс зуны улиралыг амралт гэж андуурдаг,
Энэ улирал бол чи бусдаас тасран холдох боломж юм.
 
UlquiorraDate: Пүрэв, 2012-06-07, 05:14:37 | Message # 20
Үнэнч хайрын эзэн
Ангилал: V.I.P Гишүүн
Пост: 2373
Нэр хүнд: 1425
Зэмлэл: 0%
Статус: Сүлжээнд байхгүй
Дуудлагa

Нэгэн охин хайртай залуугийнхаа тухай найз охиндоо ярихаар утасдах үедээ маш их сандарсан байлаа. Тэр:
"Бэки! Би юу хийхээ мэдэхээ болиод байна. Тэр залууд би маш их хайртай. Харин тэр надад сайн эсэхийг мэдэхгүй л дээ. Би түүнийг бодох бүрд сэтгэл минь баяр баясгалан, мөрөөдлөөр дүүрдэг. Намайг түүнийг инээмсэгаэн харахад, тэр эргүүлээд л инээмсэглэх юм. Тэр үед нь би их тэвдэж, сандраад эхэлдэг. Чи түүнийг их хувиа хичээсэн дээгүүр зантай гэж хэлдэг ч миний хувьд түүнийг их сайхан сэтгэлтэй, бусадтай нийцтэй хүн болохыг олж мэдсэн. Мөн тэр их халамжтай сайн хүн болохоор би түүнд тохирох эсэхээ сайн мэдэхгүй л байна. Магадгүй би түүнд тохирохгүй байж болно. Тэр дэндүү төгс хүн учраас охидууд түүнд их сайн байдаг. Би тэр охид шиг царайлаг биш болохоор өөрòөө итгэж өгөхгүй байна. Нэг өдөр тэр минь надаас гэрийн даалгавар асуух гэж утасдсаныг би чамд хэлээгүй. Би их сандраад тэнэг хүн шиг үг хэлж чадахгүй байсан. Харин тэр залуу их сайхан сэтгэлээр надтай аль болохоор ярилцаж. намайг дэмжсэн, Бэки! Тэр дэндүү төгс юм даа. Би түүнд тохирохгүй байх гэж бодсон хэдий ч яагаад түүнийг өөртэйгөө хамт байгаасай гэж дотроо мөрөөдөөд байдаг юм бол? Бэки! Чи юу гэж бодож байна вэ? Хөөе Бэки! Чи наанаа байна уу? Үгуй юу?"
Гэтэл "Би Бэки биш шүү дээ" гэж хариулахад, охин учиргүй сандарч, "Тэгээд чи хэн бэ?" гэхэд,
"Чи утас андуурсан байна. Гэхдээ би бол чамайг сандарч тэвдтэл чинь инээмсэглэн хардаг залуу байна. Би чамд нэг зүйл хэлэх гэсэн юм.Чиний надад сая хэлсэн бүхэн чинь би чамайг харсан өдрөөсөө эхлэн чамд яаж ингэж хэлэх вэ гэж боддог байлаа" гэжээ.


-_____________-
 
[o] Форум » Хайр дурлал » Хайрын тухай » [ ♥ ] Хайрын тухай өгүүллэг
Page 1 of 3123»
Search: